- Усаа бага зэрэг амт оруулах - Бага зэрэг лимон, өргөст хэмх гэх мэт байгалын цэвэр жимс ногооны хэрчим хийж усаа амт оруулан сонирхолтой байдлаар хэрэглэх, илүү хялбар гэвэл уух дуртай жүүсээ худалдаж аваад л усандаа багахан амт оруулж уух
- Сэрүүлэг тавих - Усны ашиг тусыг дурьдсан мессеж бүхий сэрүүлэг тавих.
- Усны сав байрлуулах - Зөвхөн ус л хийх зориулалттай усны сав гарын дор байрлуулах, Ажил болон гэртээ өөрийнхөө байнга суудаг байрлалд байрлуулах. Ингэвэл хараад ус хийж уугаад байх юм билээ. /миний хувьд хамгийн үр дүнтэй арга байсан/
- Өглөө бүр уух - Унтахдаа бэлдэж тавиад өглөөний сэрүүлэгээ унтраамагцаа усаа уух. /Ёстой дажгүй санаа, өглөө ихэвчлэн ам цангаж сэрдэг шүү дээ/
- Байнга авч явах - Жижиг савтай ус байнга цүнхэндээ авч явах. Ингэвэл таксинд явахдаа, хүн хүлээж суухдаа гэх мэт багахан чөлөө гарах үед уугаад байдаг юм билээ.
Усны ашиг тусын талаар буюу Өдөр бүр усыг хангалттай хэмжээгээр хэрэглэж зуршвал:
- Биеийн жингээ хасах, эсвэл барихад туслана.
- Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ.
- Илүү их эрч хүчтэй болно.
- Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 45% хүртэл бууруулна.
- Эрүүл сайхан арьстай болно.
Туршаад үзээрэй. Эрүүл энхийг хүсье.



