Очир огтлогч буюу Diamond Cutter

Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар ханддаг хүнд нэгийг ойлгуулж, хоёрыг бодогдуулах ном бол яахын аргагүй Майкл Роачын ОЧИР ОГТЛОГЧ.

Хэрэв танд яг одоо өөрийн бизнесээ амжилттай эрхлэх үнэнхүү хүсэл байгаа бол,
Хэрэв танд энэ хорвоо дээр болж буй бүхний нэгээхэн хэсгийг ухан ойлгох сонирхол байвал, Хэрэв танд энэ номд агуулагдаж буй арвин их утга агуулга бүхий үг, өгүүлбэрийг ухахын тулд дахин дахин унших тэвчээр байгаа бол

Таны "заавал унших номын жагсаалт"-нд ОЧИР ОГТЛОГЧ орох ёстой гэж хэлмээр байна. Унших бүр оюуны таашаал хүртэж, давтах бүр шинэ шинэ ухаарлыг та өөртөө олох болно.

Харин эдгээрийн аль нэг нөхцөл нь танд байхгүй бол цагийн гарз гэх магадлалтай бөгөөтөл уншихгүй байхыг бас зөвлөж байна.

Ухаарлыг хүн бүр янз бүрээр олдог. Зарим хүн эцэг эхийн сургамжаас, зарим нь сургуулиар, зарим хүн өөрийн биеэр амсаж буюу алдаж байж, зарим хүн бусдын алдаанаас сурах нь ч бий. Гэтэл ухаарч амжилгүй төгсөх тохиолдол ч бас байх л.

Тэдгээр олон аргуудын нэг нь амжилтын ард гарч үзсэн хүмүүсийн замдаа цуглуулсан туршлагыг уншиж, сонсож, судлах. Энэ л аргаар бүтсэн ном бол Очир огтлогч билээ. Майкл Роачын туршлага хүссэн амжилтанд тань хөтлөх болтугай.

Ном хаана байгаа вэ гэж үү.
 Уншихыг хүсэж байгаа бол хайж олоод уншаарай. Амттай шүү дээ :)

1-3 сартай нялх хүүхдийн асаргаа

1-3 сартай хүүхэд ээжийнхээ гэдсэнд байсан орчноо үгүйлдэг.

Дөнгөж төрсөн нярайн асаргаа бол ээж аав нарын хамгийн хэцүү үе. Энэ үеийн тэр дундаа 1-2 сард нь амжилттай  асарч чадвал хүүхдийн аашийг аяндаа мэддэг болчихно. Хүүхэд гадна орчинд гарч ирээд эхийнхээ ус шиг аюулгүй, тав тухтай орчинг хүсээд байдаг юм шиг санагдсан. Энэ саруудад таны даалгавар бол ээжийнхээ усан дотор байгаа мэт тухтай орчинг бүрдүүлэх явдал юм. Яг тийм орчинг 100% бүрдүүлэх боломжгүй учир таагүйцэх бүрдээ хүүхэд учир зүггүй уйлна гэж мэд. Дөнгөж төрсөн ээж төрөлтийн хүнд үеийн дараа хүүхдээ уйлахаар өөрийн эрхгүй бухимдах, сандрах, уурлах, уйлах гээд байдаг бол аавууд ч бас ээж нь бүгдийг нь шийдэх ёстой гэж бодоод бухимдаад байдаг. Тэгэхээр нэн тэргүүнд хоёулаа тайвшраад дараах зөвлөгөөг дагаарай. 

Уйлах үед яах вэ ?
Энэ саруудад хүүхэд маш их уйлдаг учир нь түүнд үүнээс өөрөөр юу хүсэж байгаагаа илэрхийлэх арга байхгүй шүү дээ. Уг нь уйлах бүрт нь хийх ёстой 3хан ажил бий. 
Хуурайлах, Хөхүүлэх, Унтуулах. Гэхдээ энэ 3 нь өөр өөрийн тодорхой нөхцөлтэйгээр хэрэгжинэ. Аль нэгийг нь хүүхдийн хүссэнээр нь гүйцэлдүүлж чадахгүй бол уйлахаа зогсдоггүй лдээ. 

Хуурайлахад баримтлах нөхцөл:

1. Хуурайлахдаа хүүхдийн арьсанд маш болгоомжтой хүрэх хэрэгтэй, уйлж байхад нь ч гэсэн тайван зөөлөн арчиж угаах хэрэгтэй. Одоо ихэвчлэн амарчлаад салфетка хэрэглэдэг. Гэтэл та нойтон салфеткаа өөрийнхөө энгэрт хүргээд үзээрэй. Хүйтэн байгаа биз. Гэтэл хүүхэд гэнэт хүйтэн зүйл биед нь хүрэхэд бэлэн биш байдаг учир айж, цочиж уйлдаг. Тиймээс нойтон салфеткаа бүлээн усанд дүрэх, биедээ нааж бүлээтгэх гэх мэтээр хүүхдийн биед таагүйцэхээргүй болгож байж хэрэглэх хэрэгтэй. Маш зөөлөн хүрэх ёстойгоо мартаваа. 
2. Живх өмсүүлэхдээ биед нь маш эвтэйхэн байхаар зөв өмсүүлээрэй. Буруу өмсүүлсэн живх хүүхдийн биеийг барих, нухах, өвтгөх магадлал энэ саруудад маш өндөр. Учир нь нярай хүүхдийн бие маш зөөлхөн байдаг учир нэг ирмэг нь нугарахад л хүүхдийг нухаад таагүйцүүлдэг. Ингээд л хүүхэд чинь уйлаад л байна шүү дээ.
3. Тослох - Хүүхдийн живх  тодорхой хэмжээгээр нойтон, хүйтэн мэдрэмж өгч арьсыг нь харшлаагүй ч гэсэн цочроогоод байдаг. Иймээс хуурайлах бүртээ зориулалтын тосоор тослож байгаарай.  Мэдээж тослохдоо тосоо гартаа түрхэж бүлээтгэхээ мартав. 

Хөхүүлэхэд баримтлах нөхцөл:

1. Хүүхдээ хөхүүлэхэд бэлэн эсэхэд үргэлж итгэлтэй байх. Хүүхдээ хуурайлчихсан, хөхөндөө сүүтэй байгаа эсэх гэх мэт.  Учир нь хүүхэд хөхөө хөхчихөөд ихэвчлэн унтдаг. Гэтэл унтах гэхээр таагүйцээд байвал дахиад л уйлна. Цадчихаад унтах гэтэл таагүйцээд үзтэл хуурайлах хэрэгтэй болчихдог. Хуурайлаад дахиад хөхөө хөхөөр гэдэс нь хэт дүүрчихээд унтаж чадахаа байчихдаг. Ингэвэл хүүхэд чинь унтаж чадахгүй уйлаад эхлэнэ. Хөхөндөө цадахгүй бол хүүхэд уйлах нь мэдээжийн хэрэг. Өглөөнөөс эхлүүлээд хөхүүлээд өдөр нь амарч чадахгүй бол оройдоо сүүгүй болчих гээд байдаг. Тиймээс энэ үед нь жоохон сүү

2. Хүүхдээ цадтал нь идүүлж бай. Хүүхэд цадахаа мэдэхгүй их иддэг гэдэг. Гэтэл дээрх жишээ шиг ээж нь хүүхдийнхээ идэх унтахыг тохируулаагүйгээс хүүхэд тайвшрах гэж дахин дахин хөхсөөр байгаад гэдэс нь дүүрчихдэг. Бие нь таагүйцээгүй л бол хүүхэд хөхөө хөхчихөөд нэг бол унтаад, эсвэл хөөрхөн ганганаад уйлдаггүй юм шүү.  Цадтал идүүлэхийн тулд ээж өөрөө дүүрэн сүүтэй байх хэрэгтэй. Хүүхдээ унтахад нь дагаж унтаад, шингэн зүйл (ус, хар цай гэх мэт) сайн уух хэрэгтэй. Түүнээс их идэхэд сүү ордоггүй. Тэжээллэг хоол хүнсийг өдрийн 3 хэрэглэдэг байхад хангалттай. Сайн амарч байж л сүүтэй байна. 

Унтуулах

1. Өрөөний агаар чухал. Энэ үед хүүхдэд хөхний сүү шиг нь чухал бас нэг зүйл нь агаар байдаг. Бүгчим, агааргүй, хэт халуун, хэт хүйтэн, хэт хуурай эсвэл хэт чийгтэй орчинд хүүхэд унтаж чаддаггүй. Иймд өрөөний температур хэмжигч (чийгшил хэмжигчтэйг сонгох) заавал аваарай.
Өрөөнийхөө хэмийг тогтмол градуст бариж байх хэрэгтэй. Өрөөгөө агааржуулж бай. Ингэхдээ анхаарах нэг зүйл бий. Хүүхэд байгаа өрөөний цонх хаалгыг онгойлгож болохгүй. Хүүхдээ өөр өрөөнд оруулаад хаалгыг нь хаагаад цонхоо онгойлгоно. Цонхоо хааснаас хойш агаар сэлгэсэн өрөөний температурыг хэвийн хэмжээнд очтол нь нээх ёсгүй. (багадаа 1 цаг нээх ёсгүй гэдэг юм билээ.) Хэрэв цонхоо хаачихаад шууд онгойлгочихвол хүүхэд хатгаа авах магадлал маш өндөр.

2. Усанд оруулах. Энэ үед хүүхдийг өдөр бүр хар цай эсвэл буцалсан усанд оруулж байх хэрэгтэй. Учир нь эхийнхээ усанд байсан шигээ усанд ороод хүүхдийн арьс тайвширдаг юм шиг санагдсан. Зөв усанд оруулсан (тохирсон градустай усанд, хүүхэддээ зөөлөн хүрч, маш болгоомжтой оруулах хэрэгтэй, гэнэт дээрээс нь пар гээд л ус асгавал хүүхэд мэдээж цочно) хүүхэд маш сайн бөх гээч нь унтдаг. Орой бүр 21:00 цагаас өмнө оруулаад унтуулвал өглөө болтол тайван сайхан унтаж амардаг. Шөнө олон дахин сэрж уйлж хоносон эх хүүхэд 2 маргааш нь амраагүйгээс маргааш нь маш их уйлж 

3. Агаарт гаргах.  Агаар бас дахин агаар. Агаарт гаргахад хүүхэд маш сайн унтдаг. Сайн унтдаг хүүхэд хурдан бойждог, хурдан биеждэг, тайван сайхан ааштай болдогг юм. Өвөл хүйтэн гэлтгүй маш сайн дулаалаад гадаа агаарт гаргаж байх хэрэгтэй. Анх гаргахдаа 10 минутаас эхлээд өдөр бүр 10 минут нэмээд 1 сартайд нь 30-40 минут, 2 сартайд нь 1 цаг 30 минут, 3 сартайд нь 3 цаг хүртэл гадаа байлгаж гадаа унтуулж сургаарай. 

За тэгээд энэ үеийн хамгийн гол асуудал бол өмнө хэлсэн ээжийнхээ гэдсэнд байгаа мэт таатай орчинг хүүхэддээ бүрдүүлж өгөхийг чадах чинээгээрээ хичээгээрэй. 

Хүүхэддээ намуухан дуугаар дуу дуулж өгч, зөөлөн хүрч, толгойг нь байнга илж, массаж хийж өгөх гэх мэтээр илүү олон зүйл зориулж болно шүү дээ. Энэ бүхэнд хүүхэн маш их тайвширч, хөөрхөн мишээж , гангар гунгар дугарч баярлаж байгаагаа илэрхийлдэг. 

Homonyms


A homonym is defined as one of two or more words that have the same sound and often the same spelling but differ in meaning, such as too (also) and two (the number).  For example: 

affect - effect
affect - verb -> to change or influence something or someone
affect - She wanted to affect the students in a way they'd never forget.
effect - noun -> the result of a change or influence
The effect of the performance was stunning.

allowed - aloud
allowed - past tense of the verb 'to allow' -> to permit
His mother allowed him to stay up late on Saturday.
aloud - adverb -> using the voice, not silently
She read the story aloud.

ate - eight
ate - verb -> past tense of the verb 'to eat'
She ate a quick lunch and returned to work.
eight - number -> the number 8
I bought eight tickets to the concert.

ball - bawl 
ball - noun -> a round object used in games and sports
He took a ball to the beach to play with the children.
bawl - verb -> to cry (usually very hard)
Please don't bawl! It's not that bad.

bear - bare
bear - verb -> to stand something
He can't bear exams.
bare - adjective -> naked, without clothing
He stood outside in the rain completely bare.

base - bass
base - noun -> the bottom support of something
I think we need a new base for that lamp.
bass - noun -> the lowest pitches in music, singer of the lowest pitches
I sang bass in the church choir.

billed - build
billed - verb -> past tense of the verb 'to bill'
She billed the clients for $4,000.
build - verb -> to construct
They build houses in Portland, Oregon.