Бухимдлаа хэрхэн зохицуулах вэ ?


1. Өдөрт багадаа 30 минутыг зөвхөн өөртөө зориул.
2. Өөрийнхөө бухимдлын хэмж, ямар үед бухимддаг бас тайвширдагаа сайтар ойлго.
3. Ямар ч хүнд нөхцөл байдалд өөрийгөө хянаж чаддаг, төвлөрч чаддаг бай, үүнд суралц.
4. Бухимдлаас өөрийгөө гаргах дасгал өдөр бүр хий.
5. Шинэ жимс ногоо, талх, ус зэрэг хүнсэндээ хэрэглэж, биеэ хамгийн сайн гүйцэтгэлтэй байхаар бэлдэж бай.


6. Бусдыг уучил. Атаа жөтөөнөөс хол байж, тэвчээртэй байж сур, Учир нь хүн бүр тань шиг багтаамжтай байж чадахгүй тул та өөрийгөө бэлд.
7. Тухайн асуудлыг амьдралынхаа гол зорилготой харьцуулж бай. Энэ асуудал миний амьдрал хэр чухал асуудал юм гэж тунгааж бай.
8. Үнсэлт, тэврэлт, инээд: Өөртөө байдаг сайхан мэдрэмжүүдээ бусадтай хуваалцахаас бүү ай.
9.  Бухимдуулаад байдаг шалтгаануудаа мэдэж ав, дараагийн удаа таарвал ялах бэлтгэлтэй бай.
10. Өөрийн хийж чадах бүхнээ тунгаа: Чадахгүй зорилго битгий тавь.

11. Эерэг сэтгэлтэй бай:  Таниас сайхан зүйл гарч байвал эргээд танд ч , бусдад ч сайхан мэдрэмж төрнө,
12. Архи дарсыг хязгаарла: Эдгээр нь таны сайхан бүхнийг мэдрэх мэдрэмжийг бууруулж, зан төлөвт чинь сөргөөр нөлөөлж байдаг.
13.  Орлогоо зөв зохицуул: Энэ талаар байнга шинийг эрэлхийлж бай. Орлого тутмаасаа 10 төгрөг зөвхөн өөртөө зориулж хадгал.
14.  Үгүй гэж хэлж сураад өөрийгөө буруутгах бухимдалаас зайлсхий.
15.  Өөрөө өөрийгөө амрааж бай, чамаас өөр хэн ч чамайг амраах гэж хөөцөлдөхгүй.
16.  TV үзэж байхаар дуртай хөгжмөө тоглож бай.
17. Тамхинаас гар: Тамхи таны бие махбодийг хямрааж бухимдал үүсгэх суурь нөхцөл болж байдаг гэдгийг сана.
18. Бусдаас суралц: Ярихаасаа илүү сонсож байх нь суралцах боломжийг нээж байдаг.
19. Тухтай гэгч нь ор засаж аваад сайн унт.  Өөрийгөө бүү хүчил, өөртөө амьсгаа авах боломж олго.
20. 7 хоногт 1 удаа өөрийгөө баярлуулж бай: Кино үзэх, гадуур хооллох, массаж хийлгэх гэх мэт.
21.  Аливааг бусдын нүдээр харж бай. Хүн бүр өөртэй чинь адил бодолтой байх албагүй.
21.  Санаагаа битгий зовоож бай. Санаа зовсноор асуудал хурдан, сайн шийдэгдэхгүй.
22.  Өөртөө ганцаараа байх орон зайг үүсгэ. Жилийн төлөвлөгөөндөө амралтаа заавал төлөвлөж бай.

Энэ бүхнийг туршаад өөртөө таалагдах амьдралыг бий болгоорой. Мөч бүхнийг амьдралын зорилгынхоо төлөө, сэтгэл хангалуун байдалд зориулж байгаарай.

No comments: